Дарьганга суманд 2 цэн тогоруу нутаглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-16 09:37:52

Монгол орны  нэн ховор шувуу болох цэн тогоруу Сүхбаатар аймгийн Дарьганга суманд хоёр бий. Тэд Ганга нуур, Баян булгийн ойролцоо нутаглаж байгаа бөгөөд Дарьгангын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны хяналтанд байдаг.

Хоёр тогоруу нь энэ жилээс ирж нутаглаж байгаа, хос учир үржих боломжтой хэмээн байгаль хамгаалагч н.Мөнхбаатар хэллээ.

Цэн тогоруу ягаан урт хөлтэй, саарал цагаан алагласан урт хүзүүтэй, нүдээ тойрсон улаан толботой ойролцоогоор 130 см орчим өндөр, 5-6 кг жинтэй нь тогорууны овгийн том шувуу юм. Монгол орны улаан номонд орсон, байгальд зэрлэгээр үлдээд байгаа нь 4900-5400 орчим гэсэн судалгаа байдаг байна. Мөн Мөнххаан сумын нутагт ганц, хоёр цэн тогоруу байдаг гэсэн нутгийн хмүүсийн яриа ч бий.

Т. Одончимэг

関連ニュース