Д.Трамп эрүүл мэндийн байдлынхаа талаар телевизийн нэвтрүүлгээр ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-16 13:09:34

ВАШИНГТОН. /ВВС/.  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп өөрийн эрүүл мэндийн байдлаа танилцуулжээ. Эмнэлгийн үзлэгээр түүнийг “ерөнхийлөгч болоход тохирсон эрүүл чийрэг биетэй” гэж тодорхойлсон аж.

Тэрбээр өчигдөр телевизийн нэврүүлэгт оролцохдоо өөрийн эрүүл мэндийн байдлын талаар ярьсан байна.

Д.Трампын өрсөлдөгч болох Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны эрүүл мэндийн асуудал сүүлийн үед анхаарал татаж байгаа юм. Х.Клинтон уушгины хатгаа туссаны улмаас энэ долоо хоногт кампанит ажлаа түр зогсоосон билээ.

Телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч болох нэгэн эмч хэлэхдээ “Д.Трампын эрүүл мэндийн гол үзүүлэлтүүд нь бүгд хэвийн” гэжээ.

“Миний цусны даралт ихэсч, багасдаггүй. Эрүүл чийрэг бус хүн улс орныг удирдах боломжгүй” гэж Д.Трамп ярьсан байна.

Ноён Д.Трамп одоо 70 настай  аж. Хэрвээ тэрбээр сонгуульд ялбал АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болно.

Үүнтэй холбогдуулан хөтлөгч асуулт тавихад Д.Трамп хариулахдаа “би яг 30 настай байсан үеийнх шигээ сайн ажиллаж чадна” гэжээ.

Г.Доржханд

 

関連ニュース