ОРХОН: МСҮТ-үүдийг нэгтгэж политехник болгон өргөжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Боловсролын багц хууль”-ийн шинэчилсэн
найруулгын дагуу Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй “Орхон” МСҮТ, “Хөдөө аж ахуй” МСҮТ-ийг нэгтгэж “Орхон” политехник
болгон өргөжүүллээ.
Ингэснээр оюутнууд гурван жилийн хугацаанд
хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэр, үйлчилгээ, соёл урлаг, мэдээллийн технологи
гэсэн 39 мэргэжлээр суралцах боломжтой болж байна.
Энэ хичээлийн жилд тус коллежийн 49 бүлэгт
1123 сурагч суралцаж байна. Нийт 1400 багш ажилтан ажиллаж байна.