СҮХБААТАР: Түвшинширээ сумын цэцэрлэгт гэр болон дулаалгын чип багц олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Түвшинширээ сумын хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод гурван жил болж байгаа ч суулт өгч, нуралт үүссэний улмаас тэд хуучин
цэцэрлэгтээ болон гэр цэцэрлэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагааг
дэмжиж, өвлийг ямар нэг эрсдэлгүй давах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс шинэ арван гэр, НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй төслийн гэр дулаалгын чип багцыг олгов.
Ингэснээр тус сумын хүүхдүүд СӨБ-ын үйлчилгээг тасралтгүй авах боломж, багш ажилчид ажиллах орчин нөхцөл бүрдэж байна гэдгийг
цэцэрлэгийн эрхлэгч Г.Гантөмөр онцлов. Тус сумын Хүүхдийн цэцэрлэгт 235 хүүхэд танхимаар, 63 хүүхэд зайн сургалтаар, нийт 298 хүүхэд хамрагдаж, СӨБ-ыг эзэмшиж байна.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үйл ажиллагааг нь зогсоосон цэцэрлэгийн барилгыг барьж гүйцэтгэсэн
компаниар хохирлыг барагдуулж, дахин засварлах ажлыг хийлгэж байгаа аж.