Боршоо боомтын үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-20 17:33:34

Увс аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 16-ны өдөр Боршоо боомтын үйл ажиллагаа болоод өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцсан байна.

Боршоо боомт нь өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нам даралтын уурын зуухаа бэлэн байдалд оруулж, засвар үйлчилгээгээ хийж дуусгажээ. Тус зуух нь гаалийн байр болон 12 айлын орон сууцыг дулаанаар хангадаг байна.

Боршоо боомтын хувьд гүний цэвэр усны худагтай болох, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах, шилэн кабельд холбогдох, дулаан агуулах бариулах, хүүхдийн цэцэрлэгтэй болох зэрэг хүндрэлтэй асуудлууд байдаг байна. Эдгээрийг шийдвэрлэх тал дээр аймгаас анхаарч ажиллана гэдгээ орлогч дарга Ц.Батболд илэрхийлээд, хамгийн гол нь ОХУ, Монгол Улсын хилийн боомтууд харилцан уялдаа холбоотой ажиллаж, хилээр зорчигчдод хүндрэл учруулахгүй үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй хэмээн зөвлөлөө.

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース