СҮХБААТАР: Бүх төсөвт байгууллагынхаа байрыг шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-20 12:08:59

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Мөнххаан суманд улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа. Мөн ирэх 11 дүгээр сард Нутгийн удирдлагын ордны шинэ барилгыг ашиглалтад хүлээж авна. Ингэснээр тус сум бүх төсөвт байгуулагынхаа байрыг шинэчилж чаджээ. 


 

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг хамгийн сайн татаж, олон бүтээн байгуулалтын ажлыг хийж чадсан сум бол Мөнххаан юм. Энэ нь түүхт 100  жилийнх нь ой тохиосонтой ч холбоотой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3,5 км авто замыг ашиглалтад оруулсан нь хамгийн том ажил. Гэхдээ явган хүний зам, гэрэлтүүлэг гээд замын тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгахыг гүйцэтгэгч компанид аймгийн удирдлагууд үүрэг болголоо. Үүний дараа албан ёсоор хүлээж авна гэдгээ мэдэгдэв.  

 

Ирэх оны улсын төсвөөр Мөнххаан суманд 690 хүүхдийн сургууль, орон нутгийн төсвөөр нийтийн халуун ус барих ажлуудыг төлөвлөсөн байна.

 

関連ニュース