Хятад улс ирэх арван жилд 60 АЦС барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-21 11:59:18

БАКУ. /Azertac/. БНХАУ ирэх арван жилийн хугацаанд 60 гаруй атомын цахилгаан станц /АЦС/ барихаар төлөвлөж байна гэж Хятадын аж үйлдвэрийн салбарын өндөр албан тушаалтан “Reuters” агентлагт мэдээлжээ.

Хятадын Төрийн цөмийн эрчим хүчний технологийн корпорацийн /SNPTC/ дэд ерөнхийлөгч Жөн Мингуан Лондон хотод болсон Дэлхийн цөмийн эрчим хүчний ассоциацийн чуулга уулзалтын үеэр хэлэхдээ, Хятад улс ирэх таван жилд 30 орчим реактор барихаар төлөвлөж байгаа бөгөөд дараагийн таван жилд илүү олныг барина гэжээ.

Түүний хэлснээр, Хятадын томоохон цөмийн эрчим хүчний компаниуд болох “SNPTC”, “CNNC” “CGN” нь жил бүр хамгийн цөөндөө хоёр реактор барьж эхэлнэ.

Х.Сарнай

 

関連ニュース