СҮХБААТАР: 20 хүртэлх сая төгрөгийн худалдан авах ажиллагааг орон нутгийнхаа залуусаар гүйцэтгүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-30 15:03:10

Баруун-Урт 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Уулбаян сумын удирдлагууд залуучуудаа дэмжин ажиллахыг илүүд үздэг. ОНХСийн 20 хүртэлх сая төгрөгийн худалдан авах ажиллагааг зөвхөн орон нутгийнхаа залуусаар гүйцэтгүүлдэг сайн жишгийг тогтоожээ.


Мөн мод тарих, хашаа хороо татах, нийтийн цэвэрлэгээ үйлчилгээнд ч залуусаа хамруулдаг. Ингэснээр  2022 оны 10 дугаар сарын байдлаар сумын 40 иргэн түр, гурван иргэн байнгын ажлын байраар хангагджээ.


Залуусаа орон нутагтаа ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг бий болгохын тулд фитнес төв, халуун ус, цэцэрлэгт хүрээлэн зэргийг ашиглалтад оруулжээ. Одоогоор тус суманд 24 айлын орон сууцны хоёрдугаар ээлжийн барилга, нэгдсэн халаалт бохирын шугамын ажил, спорт заалны их засварын ажлуудыг хийж байна. Ингэснээр иргэд, залуус орон нутгаа зорин ирэх, одоо байгаа иргэдэд ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл илүү бүрдэнэ гэж үзэж байгаагаа сумын Засаг дарга Д.Амартайван хэллээ.


Харин тус суманд төрийн албанд боловсон хүчин дутагдалтай байдаг аж. Тиймээс Уулбаян суманд өөр газраас шилжин ирсэн албан хаагчдыг амьдрах орон байраар хангах ажлыг эхлүүлээд байгаа аж.  

関連ニュース