ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар шороон шуургатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурахыг УЦУОШГ-аас мэдээллээ.
Тодруулбал,
2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Өмнөговь
аймгийн нутгаар салхи секундэд 14-16 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч
шороон шуурга шуурна.
Тиймээс аймгийн ОБГ-аас иргэд олон нийт, малчид, тээвэрчид, иргэдэд яаралтай сэрэмжлүүлэг хүргэж, хол ойрын замд зорчихгүй байх, малаа хол бэлчээхгvй байх талаар урьдчилан сэрэмжлүүлж байна.
Мөн шороон шуурганы хүч нэмэгдэж 18-20 метр хүрч, харагдах орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан зорчихыг анхаарууллаа.