ӨМНӨГОВЬ: Нийтийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн 14 дэх жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-01 17:43:44

Даланзадгад, арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийтийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн 14 дэх жилдээ зохион байгуулж байна.

 

Тус уламжлалт тэмцээнийг 2023 оны аравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Даланзадгад хотод зохион байгуулж 16 багийн 150 орчим бүжигчин оролцжээ.

 

Өмнөговь аймгийн нийтийн бүжгийн салбар зөвлөл, орчин цагийн бүжгийн холбоо, шугаман бүжгийн холбоо хамтран аварга шалгаруулах бүжгийн тэмцээнийг зохион байгууллаа.

 



Энэхүү тэмцээнийг нийтийн бүжгийн спортыг олон нийтэд сурталчлах, иргэдэд гоо зүйн боловсрол олгох, бүжигчдийн ур чадварыг дээшлүүлж, улсын болон олон улсын тэмцээнд өрсөлдөх чадвартай болгох зорилготой зохион явуулдаг.

 

Тэмцээнийг залуучууд, идэр нас, ахмад гэсэн гурван насны ангиллаар анх удаагаа Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой боллоо.

 


Мөн Өмнөговь аймгийн нийтийн бүжгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай Өвөрхангай аймгийн бүжгийн холбоодын төлөөлөл, бүжигчид хүрэлцэн ирж танилцаж, туршлага солилцжээ.

 

関連ニュース