ӨМНӨГОВЬ: Малчин өрхийн оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-аас санаачлан Оюутолгой
компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Малчин өрхийн оюутныг
тэтгэлэгт хөтөлбөр"-т
хамруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус
үйл ажиллагааг 2023 оны арваннэгдүгээр сарын
3-ны өдөр зохион байгуулж, тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлагыг хангасан Ханбогд сумын малчин өрхийн 31 оюутныг хамрууллаа.
“Малчин өрхийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь Ханбогд суманд хэрэгжиж буй гурван талт зөвлөлөөс үе шаттай хэрэгжүүлж буй үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийн нэг юм.
Мөн тус сумаас дотоодын их, дээд сургуульд 2023-2024 онд суралцаж буй малчин өрхийн оюутнуудад мэргэжил болон курс харгалзахгүйгээр сургалтын төлбөрийн 50 хувийг Оюутолгой компаниас санхүүжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн боловсон хүчнийг сум орон нутагтаа ирж
ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх Ханбогд
сумын хэтийн бодлого төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.