ӨМНӨГОВЬ: ЖДҮ-ийн хөнгөлөлтэй зээлд 4.4 тэрбум төгрөгийн 30 төсөл иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-17 14:07:05

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/Өмнөговь аймаг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр 2023 онд нийт 6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бизнес эрхлэгчдийн дунд хөнгөлөлттэй зээлийг зарлан үе шаттай сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.


Тодруулбал, Орон нутгийн ЖДҮ-г хөгжүүлэхэд зориулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэг тэрбум төгрөг, Өмнөговь аймгийг хөгжүүлэх нутгийн хишиг мөрийн хөтөлбөрийн хүрээнд ИТХ-аар батлагдсан 5 тэрбум төгрөг нийт 6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтээр хөнгөлөлттэй зээлд зээлийн хүсэлтийг авч байгаа юм.

 


Тус хөнгөлөлттэй зээлийн эхний хүсэлтийг 2023 оны хоёрдугаар сарын сарын 9-ний өдрөөс зарлаж, сонгон шалгаруулалтад 25 аж ахуйн нэгж 3 тэрбум төгрөгийн санхүүжилт авч 54 ажлын байр хадгалагдаж, 145 ажлын байр шинээр нэмэгдэх боломж бий болсноороо үр дүнтэй.


 

Харин зээлийн хоёр дахь удаагийн төсөл хүлээн авах ажлыг 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийг дуустал нэг сарын турш цахимаар хүлээн авч, энэ хугацаанд нийт 4.4 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 30 төслийг цахимаар ирүүлжээ.


Ажлын баг төслийн сонгон шалгууруулалтыг зохион байгуулж шаардлага хангасан ЖДҮ эрхлэгчдийг нээлттэй зарлах юм.

 

関連ニュース