СҮХБААТАР: Нийт нутгаар зудтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2023 оны арванхоёрдугаар сарын
19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу зудыг үнэлэх шалгуураар Сүхбаатар аймгийн нийт нутаг 100 хувь зудтай байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Тодруулбал, нутгийн 61,5 хувь буюу Баяндэлгэр, Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар цагаан зудтай 38,5 хувь буюу Баруун-Урт, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон сумын нутгаар
цагаанаар зудархуу байна.
Цас Мөнххаан, Түмэнцогт суманд хамгийн зузаан буюу 19-24
см байгаа бол гуу жалгандаа 90
см хүртэл хунгарлажээ.