СҮХБААТАР: Арван сумын ЗДТГ-ын автомашинд парк шинэчлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-12-21 11:07:49

Баруун-Урт, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ОНХС-ийн 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймаг арван сумынхаа ЗДТГ-ын автомашинд бүрэн парк шинэчлэл хийлээ.




Сүхбаатар аймаг 13 сумтай. Гурван сум өөрсдийн нөөц хөрөнгөөр машинаа шинэчилсэн бол, дөрвөн сумын машиныг өнгөрсөн сард гардуулсан. Харин өнөөдөр Баяндэлгэр, Онгон, Дарьганга, Түмэнцогт, Мөнххаан, Халзан сумын удирдлагууд жолоочийн хамтаар ирж машинаа хүлээн авлаа.  



Туулах чадвар сайтай, өвөл, зуны дугуйтай, хамгийн сүүлийн үеийн загварын Nissan patrol машиныг Моннис ХХК гурван жилийн баталгаатайгаар нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл жолоочоос шалтгаалах механик эвдрэлээс бусад бүх эвдрэл гэмтэл болоод тос, масло солих ажлыг гурван жилийн хугацаанд тус компани хариуцах аж.


Нийт нутгаар зуд нүүрлэсэн, цаг үе хүндэрсэн энэ үед иргэд болоод малчдад шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх, тэдэнд хүрч үйлчлэхэд сумын ЗДТГ-ын автомашин хамгийн чухал үүрэгтэй. Сумын онцгой комисст ирсэн бүхий л дуудлагад тамгын газрын машин үйлчилдэг. Тиймээс цаг үеэ олсон хөрөнгө оруулалт болж буайна гэдгийг сумдын удирдлагууд тодотгож байв.

 

関連ニュース