ДАРХАН-УУЛ: Цэргийн шинэчилсэн бүртгэлээс зайлсхийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-04 15:38:14

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийг удиртгал болгон аймгийн Засаг даргын 2023 оны 01-А/345 дугаар захирамжаар 2024 оны цэргийн шинэчилсэн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх шинэчилсэн бүртгэлд 18-50 насны эрчүүд, цэргийн албанд ажиллаж байсан, мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд харьяа багийн төвдөө бүртгүүлэх ажээ.


Амьдарч буй багийн төвд очиж цэргийн бүртгэлд хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

1. Иргэний үнэмлэх

2. Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэх

Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:

1. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,

2. Иргэний цахим үнэмлэх, (төрсний гэрчилгээ)

Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын газар, Шүүх шинжилгээний алба, Зэвсэгт хүчний байгууллагын албан хаагчид офицер, ахлагчийн үнэмлэхтэй очих ажээ.

Бүртгэлийг цагийн хуваарийн тухайд ажлын өдрүүдэд  09.00-17.00 цагийн хооронд хийнэ.

Заасан хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх ажээ.

 

関連ニュース