СЭЛЭНГЭ: Малчин Басангийн Балжинням улсын хошой аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-18 13:15:38

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хөдөлмөрч түмний дундаас төрсөн улсын аваргууд тодорлоо.

 

Сэлэнгэ аймгийн хөдөлмөрч малчдын дундаас Баянгол сумын Гонир багийн малчин Б.Балжинням "Улсын хошой аварга малчин"-аар тодорлоо. Мөн "Улсын аварга малчин"-аар Хушаат сумын Мөнхтолгой багийн малчин Ж.Хаянхярваа, Баруунбүрэн сумын Бургалтай багийн малчин Ц.Буянт, Цагааннуур сумын Тийрэг багийн малчин Б.Эрдэнэбаяр, Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Д.Баатархүү, Жавхлант сумын Бумбат багийн малчин Ц.Цэрэнсамбуу, Сайхан сумын Номгон багийн малчин Мишигдоржын Бямбажав,

7. Алтанбулаг сумын Цөх багийн малчин Г.Баттулга нар тодорлоо.

 

"Улсын аварга фермер"-ээр Шаамар сумын Дэлгэрхаан багийн фермер В.Төгсжаргал, Орхонтуул сумын Шар-Ус багийн фермер Б.Чинтөгс, Сант сумын Ивэн багийн фермер Б.Жаргалцогт, Баянгол сумын Хараа багийн фермер Я.Баатарсүрэн тодорчээ.

 

Мөн "Улсын аварга тариаланч хамт олон"-оор Ерөө сумын "Ачит оргил" ХХК, Хушаат сумын "Голын өндөр" ХХК, Зүүнбүрэн сумын "Энх хос мөрөн" ХХК, Баянгол сумын "Баян шинэ зам" ХХК.

 

"Улсын аварга тариаланч"-аар Хушаат сумын "Хайрхан оргил уул" ХХК-ийн механикжуулагч Б.Ганбат, Цагааннуур сумын "Ургацын хишиг" ХХК-ийн механикжуулагч П.Баянмөнх, Алтанбулаг сумын "Чагтай" ХХК-ийн механикжуулагч Х.Алтанхуяг, Ерөө сумын "Их шинэстэй" ХХК-ийн механикжуулагч Р.Баярсайхан, Түшиг сумын "Бооцын тариа" ХХК-ийн механикжуулагч Б.Өнөрцэнгэл, Ерөө сумын "Бугант Ерөө буудай" ХХК-ийн механикжуулагч Ж.Батбаяр, Түшиг сумын "Анхтамир" ХХК-ийн механикжуулагч Б.Насанбуян, Орхон сумын иргэн У.Эрдэнэсан, Мандал сумын иргэн С.Лхагвацэрэн нар шалгарсан байна.

 

 

関連ニュース