Өмнөд Солонгос, АНУ кибер аюулгүй байдлыг хангах хамтарсан сургууль хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-27 09:59:54

СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 27 /Yonhap/. Өмнөд Солонгос, АНУ кибер аюул заналын эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд кибер аюулгүй байдлын сургуулилалтыг анх удаа хийлээ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам баасан гарагт мэдэгдэв.


Нэгдүгээр сарын 15-26-ны хооронд болсон сургуулилалт нь кибер аюулгүй байдлыг хангах хариу арга хэмжээний удирдамж, хакерын халдлагын талаарх мэдээллийг солилцоход хоёр орны төлөөлөгчдийг сургахад голчлон анхаарсан байна.


Цаашид хоёр орон кибер аюулгүй байдлын сургуулилалт, мэргэжлийн сургалт, техник технологийн солилцоог өргөжүүлж, кибер салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно гэж тус яам мэдэгджээ.


Сөүл, Вашингтоны засаг захиргаа нь Умард Солонгосын хакеруудын криптовалютын хулгай, мөн цөмийн болон пуужин хөгжүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой бусад хууль бус кибер үйл ажиллагаатай тэмцэх арга замыг судалж байгаа ажээ.

関連ニュース