ГОВЬ-АЛТАЙ: Улсын аваргууд шагналаа гардан авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-03 11:15:00

Есөнбулаг 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөө жил Говь-Алтай аймгаас Монгол Улсын аварга малчнаар арван малчин тодорсон билээ. Тэдний нэг Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багийн малчин Д.Гүнчиг юм. 


Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн эрдэнэт мал сүргээ таван төрөлд нь өсгөж, ашиг шимийг нь нэмэгдүүлж, Улсын аварга малчны болзол хангасан Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багийн малчин Д.Гүнчигт “Улсын аварга малчин”-ы шагналыг нь Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,  аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар холбогдох албаны төлөөллүүдийн хамтаар гардууллаа.


Аварга малчин Д.Гүнчин эцгийнхээ үйл хэргийг гүйцээж “Улсын аварга малчин” хэмээх эрхэм алдрыг хүртсэндээ баяртай байгаагаа хэлж байна. Д.Гүнчиг 19 жил мал маллаж буй аймгийн аварга малчин, алдарт уяач бол түүний ээж О.Энхсайхан аймгийн аварга саальчин, хөдөлмөрч гэр бүл юм. 


Арван долоодугаар жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Говь-Алтай аймгаас арван малчин Улсын аварга малчнаар тодорсон юм.

関連ニュース