ХОВД: Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төвөөс хоёрдугаар сарын
12-ны өдөр
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Энэ сарын 9, 11-нд Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага
зэргийн цас орно. Бусад
хугацаанд цас орохгүй.
Салхи энэ сарын 9, 10, 11-нд
зарим газраар баруун өмнөөс секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд
13-15 метр хүрч ширүүснэ. Бусад
хугацаанд салхи нийт
нутгаар баруунаас секундэд 3-8 метр байх төлөвтэй.
Агаарын температурын хувьд Алтайн өвөр говиор шөнөдөө -20-25
градус, өдөртөө -6-11 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө -27-32
градус, өдөртөө -16-21 градус хүйтэн байх аж.
Энэ сарын 9-ний өдрөөс нийт нутгаар хүйтний эрч бага
зэрэг суларна.