ХОВД: Ахлагч нарын хотхон бий болгох санал уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-01 20:14:19

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарлажээ.

Энэ хүрээнд “Ахлагчийн алба- Мэргэшлийн алба” сэдэвт дэд чуулга уулзалтыг Ховд аймагт анх удаа зохион байгууллаа.

Үүнд тус аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч цолтой алба хаагчийн төлөөлөл 200 гаруй хүн оролцож, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ илэрхийлэв.


Тэд алба хаагчийн нийгмийн баталгааг хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ахлагч нарт газар олгох, ахлагч нарын хотхон бий болгоход анхаарч ажиллах тухай хүсэлтийг дээд шатны байгууллагад уламжлахаар болжээ.   

Одоогоор тус аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бүрэлдэхүүний 70 гаруй хувийг ахлагч нар бүрдүүлж байна. 

関連ニュース