СҮХБААТАР: 235 жирэмсэн эмэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны гуравдугаар
сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 235
жирэмсэн эмэгтэй зудын нөхцөл байдлаас шалтгаалан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байгаа юм. Тиймээс эдгээр эмэгтэйд дэмжлэг үзүүлэх “Эх хүүхэд эрүүл байг” богино хугацааны хандивыг өрнүүлж байна.
Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний эрт үеийн хяналтдаа орж чадахгүй, товлолт үзлэгтээ хамрагдахгүй байх зэрэг нь эх дутуу төрөх, ураг зулбах зэрэг эрсдэлтэй. Тиймээс аяны
хүрээнд тэдэнд нэн шаардлагатай амин дэм болон бусад хэрэглэгдэхүүнээр мөн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх юм.
Тус аяныг эмэгтэй удирдах ажилтнууд санаачлан эхлүүлсэн бөгөөд аймгийн Улаанзагалмай хороо, Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газар хамтран зохион байгуулж байна. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэгдэж эхэлжээ.
Баруун-Урт суманд эмэгтэй
удирдлагатай 34 байгууллага байна.