Он гарснаас хойш 24.7 тонн нүүрс экспортлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-06 15:35:36

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2024 он гарсаар 24.7 сая тонн нүүрс экспортолжээ.


Тодруулбал, 1-5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл манай улс 24.7 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ гарав.


Үүнээс Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд, Булган боомтоор тус бүр нэг сая.тн, Бичигт боомтоор 584 мянган тонн, Хавирга боомтоор 7000 тн нүүрс экспортолсон тухай Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

関連ニュース