СҮХБААТАР: Нийт нутгаар аадар бороо орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны тавдугаар
сарын 25 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнөөс эхлэн нийт нутгаар аадар бороо үргэлжлэн орж байна. Тавдугаар
сарын 24-ний 20.00 цагаас 25-ны өдрийн 8.00 цаг хүртэлх цаг агаарын тойм
мэдээгээр нийт нутгаар 1.0-21.6 мм бороо оржээ.
Нийлбэр тунадасны хэмжээгээр
Эрдэнэцагаан суманд хамгийн их буюу 21.6 мм, Баруун-Урт, Сүхбаатар сум 8.0 мм, Мөнххаан сум 7.2 мм, бусад суманд 1.0-6 мм Дарьганга, Наран суманд
хамгийн бага 1.0 мм бороо орсон
байна
гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.
Аадар бороо өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй гэв.