ДАРХАН-УУЛ: 10 сая төгрөгийн номоор баяжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-06-03 15:04:34

Дархан, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хонгор сумын нийтийн номын сан орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар номоо баяжуулжээ. Тодруулбал, иргэдийн унших сонирхолтой ховор болон шинэ 560 ном авсан байна. 




Хонгор сумын Соёлын төвийн дэргэдэх нийтийн номын сан 2023 онд 1113 боть номоор сумынхаа иргэдэд үйлчилжээ. Номоо баяжуулснаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, номын сангийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж соёлын төвийн эрхлэгч Б.Сайхансанаа онцоллоо.


Ташрамд, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд болон Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын 2024 онд хамтран ажиллах гэрээнд туссаны дагуу жил бүр номын сангуудын сан хөмрөгийг баяжуулж байна.

関連ニュース