ТӨВ: Баяндэлгэр сумыг улсын чанартай авто замтай холбох ажлыг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баяндэлгэр сумыг улсын чанартай авто
замтай холбох 2.4 км хатуу хучилттай замын ажил 6 дугаар сарын 7-ны
өдөр эхэллээ.
Авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай, 9
метр өргөн далан, 6 метр өргөн зорчих хэсэг, сумын төв хэсэгт явган хүний зам,
дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тоноглол, тохижилттой байхаар
төлөвлөжээ.
Гүйцэтгэгчээр “᠋᠋᠌᠌Дэд бүтэц Консалт᠌᠋” ХХК ажиллаж байна.
Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Нутгийн
зам”, аймгаас хэрэгжүүлж буй “Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц” төслүүдийн
хүрээнд аймгийн бүх сумыг улсын чанартай хатуу хучилттай авто замтай холбох
зорилт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 19 сумыг улсын
чанартай хатуу хучилттай авто замтай холбосон. Баянцогт, Бүрэн, Баянцагаан, Баян-Өнжүүл
сумын авто замын зураг төсвийн ажлыг хийж байгаа ажээ. Ингэснээр 23 сумыг улсын
чанартай авто замтай холбох нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.