Хэрлэн сумын хэмжээнд замын гэрэлтүүлэг 90 хувьтай асдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-08 13:33:39

Хэнтий аймгийн Чингис хотын Хэрлэн суманд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор зарим гэрэлтүүлгийг оношилж засварласан бөгөөд одоогоор гэрэлтүүлгийн асалт 90 хувьтай байгаа гэж албаныхан хэлж байна.

Тус суманд замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл нийлээд 1500-аад орчим байдаг. Хот тохижилтын газраас замын гэрэлтүүлэг дээр сар бүр тогтмол үзлэг шалгалт хийж байна. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Чингис цамхагт болон булаг, Өлзийт хоёрын хооронд шинэ авто замд гэрэлтүүлэг нэмж тавьжээ.

Хот тохижилтийн газар нь гэрэлтүүлгийнхээ цахилгааны төлбөрийг ЦТС-д төлдөг бөгөөд гэрлийн мөнгө их гарч алдагдалд хүрч болзошгүй байгаа учраас гэрэлтүүлгээ унтрааж бүрэн асаахгүй байгаа аж. Энэ нь эдийн засгийн хямралтай, нөгөө талаараа өвлийн хуваарьт шилжсэний дараа жигд асаахаар төлөвлөсөнтэй холбоотой ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

関連ニュース