ЕВРО-2024 тэмцээний 1/8 шигшээд тоглох бүх баг тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-27 15:47:15

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 27 /DW/. Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд лхагва гарагт болж, Гүржийн шигшээ баг Португалын багийг 2:0-ээр, Туркийн баг Чехийн багийг 2:1-ээр хожсоноор 1/8 шигшээд хоорондоо тоглох бүх баг тодорлоо. 


"Евро-2024" тэмцээний хасагдах шатны тоглолтууд зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 2-ны хооронд үргэлжилнэ. Тэмцээний 1/8 шигшээд дараах багууд хоорондоо өрсөлдөнө:

  • Испани - Гүрж (зургаадугаар сарын 30, Кёльн);
  • Герман - Дани (зургаадугаар сарын 29, Дортмунд);
  • Португал - Словени (долоодугаар сарын 1, Майнын Франкфурт);
  • Франц - Бельги (долоодугаар сарын 1, Дюссельдорф);
  • Румын - Нидерланд (долоодугаар сарын 2, Мюнхен);
  • Австри - Турк (долоодугаар сарын 2 июля, Лейпциг);
  • Англи - Словак (зургаадугаар сарын 30, Гельзенкирхен);
  • Швейцар - Итали (зургаадугаар сарын 29, Берлин).

Шөвгийн наймын тоглолтууд долоодугаар сарын 5, 6-нд, хагас шигшээ тоглолтууд долдугаар сарын 9, 10-нд болно. Финалын тоглолт долоодугаар сарын 14-нд Берлин хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно.

関連ニュース