СҮХБААТАР: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 651 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-27 16:11:27

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн урьдчилсан буюу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт өнөө өглөөний 09.00 цагт улс даяар зэрэг эхэлсэн. Тус аймагт 16:00 цагийн байдлаар 50 хувийн ирцтэй үргэлжилж байна.


Сүхбаатар аймгийн хэмжээнд 65 хэсгийн хороонд 651 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ.

Харин УИХ-ын сонгуулийн санал хураалт маргааш 7.00-22.00 цагийн хооронд явагдах бөгөөд нийт 41825 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ.


Сүхбаатарын сонгогчид 2020 оны сонгуулиар 80 хувийн ирцтэй санал хураалтад оролцож байсан. Тиймээс энэ удаад ч мөн санал хураалтдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн Сонгуулийн хорооноос уриаллаа.


Сонгуулийн санал хураалт энэ өдөр эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд гурав хоног архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглоод байна. 

関連ニュース