“Mongolia house”-аар 15 хоногт 60 мянга гаруй жуулчин зочилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-15 10:22:20

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадмын үеэр 15 оронд эх орноо сурталчлах боломж олдсоны нэг нь Монгол билээ.


Энэ хүрээнд Монголын үндэсний олимпын хорооноос санаачлан “Mongolia house” төслийг Францын Парис хотын “Ла Вилетт” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан юм. Монголын соёл урлаг, түүх, зоог, ахуй амьдрал, нүүдэлчний соёлыг сурталчлах багийн бүрэлдэхүүнд бөх, харваач, тогооч, нугараач, уртын дуучин, үндэсний язгуур урлагийн хамтлаг тэргүүтэй 45 хүн ажилласан байна.


Өнгөрсөн сарын 27-нд нээлтээ хийсэн “Mongolia house” хотхоноор 15 хоногийн хугацаанд 60 мянга гаруй жуулчин зочилжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан зочидтой өв уламжлалаа хуваалцах боломж олдсоныг төслийг санаачлагчид онцолсон бөгөөд энэхүү төсөл нь манай улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд, Монголын аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа юм.  






関連ニュース