ДАРХАН-УУЛ: Ажил мэргэжлийн улсын уралдааны шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Дархан-Ус суваг” ХК байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд ОСНАА-н салбарын байгууллагуудын ажил мэргэжлийн уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болж шилдгүүдээ тодрууллаа. Ажилтнуудыг ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх зорилготой уралдааны багийн нийлбэр дүнгээр Завхан аймгийн “Амь ус” ХХК тэргүүлжээ.
Тус уралдаан Дархан сумын аравдугаар багийн нутаг хээтэй хорооллын 5-4 байрны зоорийн давхарт болсон бөгөөд үр дүнд нь 18 орцны цэвэр усны шугам хоолойг бүрэн шинэчлэгдсэн аж.
БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР:
Тэргүүн байр: Завхан аймгийн “Амь
Ус”ХХК
Дэд байр: Булган аймгийн “Булган
мээж”ХХК
Гутгаар байр: Улаанбаатар хотын Орон
сууц, нийтийн аж ахуйн удирдах газар тус тус шалгарлаа.
ШИЛДЭГ САНТЕХНИКИЙН ЗАСВАРЧИН:
Тэргүүн байр: “Цант-Орхон”ХХК-ийн
засварчин М.Ганням
Дэд байр: ХОСНАА-н “Хөгжлийн
төв”ТББ-ын засварчин Т.Булган-Оргил
Гутгаар байр: “Сэлэнгэ Цэнгэг
Ус”ХХК-ийн засварчин Ж.Цэрэнбат
ШИЛДЭГ ГАГНУУРЧИН:
Тэргүүн байр: “Нью Улаанбаатар
Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн гагнуурчин Б.Өнөрбаяр
Дэд байр: “Эрдэнэт Үйлдвэр”ТӨҮГ-ын
гагнуурчин Т.Наранбаатар
Гутгаар байр: “Эрдэнэт Ус улаан
түгээх сүлжээ”ОНӨХХК-ийн гагнуурчин Т.Ганбаатар
ШИЛДЭГ ИНЖЕНЕР:
Тэргүүн байр: “Шим Ус” ХХК-ийн
инженер Т.Сумьяабазар
Дэд байр: “Дулаан шарын гол” ТӨҮГ-ын инженер н.Ганбаатар
Гутгаар байр: “Багануур-Ус”ХХК-ийн инженер Т.Цогжавхлан нар тус тус шалгарчээ.