СҮХБААТАР: Баруун-Урт - Сүхбаатар сум чиглэлд барих замын далангийн ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-02 16:37:47

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баруун-Урт - Сүхбаатар сум чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын далангийн ажил үргэлжилж байна. Эхний ээлжид 9,3 км замыг барина. Далангийн ажлыг дуусгаад хучилт эхэлнэ гэв.




Улсын төсвийн 11,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй авто замын гүйцэтгэгчээр "Монгол зам" групп ажиллаж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн ажил тасралтгүй үргэлжилж байна. Нэгдүгээр үеийн далангийн ажил дуусаж, хоёрдугаар үе буюу аймгийн төвөөс Сүхбаатар сум руу гардаг хэсгийн далангийн ажил эхлээд удаагүй байна.


Зам аймгийн баруун талаас эхлэн хойд талаараа бүтэн тойрч, зүүн тийш гарна. Энэ нь хүнд даацын автомашины хөдөлгөөнийг зохицуулах, замын бүрэн бүтэн байдлыг хангах зорилготой. Нөгөө талаар Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгээр дамжих хэсэгт төмөр бетон гүүр барих шаардлагатай. Үүнийг замын төсөвт суулгаснаар гүүрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм

関連ニュース