СҮХБААТАР: Гүн цэвэршүүлсэн усаа ашигладаггүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй гүн цэвэршүүлсэн усаа ашиглаж чадахгүй байна. Тус байгууламжийн дахин боловсруулж
буй бохир ус нь гурван дамжлагаар орж маш сайн цэвэрлэгддэг учир саарал бус гүн цэвэршүүлсэн гэж нэрлэдэг.
Цэвэрлэх байгууламж ашиглалтад ороод нэг жил болж байна. Тус байгууламж нь
хоногт 3000 м.куб бохир усыг цэвэрлэх хүчин
чадалтай бол өдөрт дунджаар 1000 м.куб гүн цэвэршүүлсэн ус гардаг. Өөрөөр хэлбэл энэ их цэвэршүүлсэн усыг
ашиглахгүй, шууд гадагш асгаж, хөрсөнд нь шингээдэг. Тиймээс Баруун-Урт сумын
ногоон байгууламж услах усалгааны системтэй болох, авто угаалга, ноос ноолуур угаах
үйлдвэрт өгөх
зэрэг ирээдүйд эдийн засгийн үр
өгөөжтэй
байдлаар ашиглах судалгааг мэргэжлийн байгууллагууд хийж эхэлсэн байна.