ДОРНОГОВЬ: “Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд дөрвөн аж ахуйн нэгж оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-23 15:52:32

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-нд Улаанбаатар хотод эхэлсэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд Дорноговь аймгаас дөрвөн аж ахуйн нэгж оролцож байна.


Далт мөнгөн шанд ХХК  ургамлын гаралтай "Загсгал цай", “Хашаатын говийн заг ХХК  ингэний хоормог, “Мөрөөдлийн говь ХХК тарвас, өндөг, “Дорнын үжин гоо ХХК эко саван, эсгий урлалын бүтээгдэхүүнийг нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Загсгал цайны гол түүхий эд нь говийн эмзэг хөрсөнд ургадаг бутлаг эмийн ургамал төдийгүй тамир тэнхээ сайжруулах, биеийн хорыг гадагшлуулах үйлчилгээтэй юм.


Харин “Дорнын үжин гоо” ХХК химийн нэмэлт өнгө, үнэр, хөөсрүүлэгчгүй, малын өөхөн тос, үхэр тэмээний ясны, сүүлний болон ургамлын гаралтай тосоор уламжлалт гар аргаар хийсэн эко саванг худалдаж байна. “Хашаатын говийн заг” ХХК “Тансаг цагаан” нэртэй ингэний хоормог, “Мөрөөдлийн говь” ХХК говийн хөрсөн ургасан тарвас, өндөг худалдаж байна.

関連ニュース