ДОРНОГОВЬ: Үндэсний шагайн харвааны анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-05 15:49:57

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, залгамж халааг бэлтгэх зорилготой "Дулааны мэргэн" клубийг Сайхандулаан сумын шагайн харваачид хамтран байгуулжээ.


Тус клубээс сумын уугуул, суугуул иргэд, залуус, багачуудыг хамруулсан үндэсний шагайн харвааны анхдугаар тэмцээнийг сумын ЗДТГ, Соёлын төвтэй хамтран өнөөдөр зохион байгуулж байна.


Тэмцээнд гурван төрөлд, гурван насны ангиллаар 60 гаруй харваач оролцож буй.


Ташрамд, Дорноговь аймгийн шагайн харваачид сүүлийн үед улс аймгийн тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож байгаа бөгөөд үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд таван түрүү, гурван удаа шөвгөрсөн амжилт үзүүлээд байна.



関連ニュース