Өвс, тэжээлийн нөөц хангалттай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Улсын нөөцийн газарт мал сүргийг ган гамшгийн эрсдэлээс хамгаалах өвс тэжээлийн нөөц хангалттай хуримтлагджээ.
Нөөцөө нөхөн гүйцээх ажлаа хавраас эрт эхэлсэн. Аймгийн төв агуулах болон алслагдсан нутагт байрладаг Булган, Дэлүүн, Алтай, Сагсай сумуудын өвс тэжээлийн агуулахуудад боломжийн хэмжээний өвс тэжээл бэлтгэжээ. Гэвч өдийнөөс хүйтэрч эхэлсэн энэ өвөл хатуухан өвөл болно гэж ус цаг уурынхан сэрэмжлүүлээд байна. Удалгүй 250 тонн өвс, 200 тонн хивэг татаж авахаар болж байна. Өөрөөр хэлбэл жил жилийнхээс илүү их нөөцтэй болсоноор барахгүй байгалийн гамшиг тохиолдсон үед алслагдсан нутагт өвс тэжээл тээвэрлэн хүргэх бэрхшээлгүй боллоо.
Ш.Айзаря