Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-28 11:50:23

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Цаг агаарын улмаас энэ амралтын өдрүүдэд зарим байршлын авто замын засвар, шинэчлэлийг хойшлуулж байна.


Тодруулбал, Хувьсгалчдын гудамж, Богд уулын арын, Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийг тодорхойгүй хугацаагаар хойшууллаа. Асфальт бетон хучилтыг газар хуурай үед хийдэг учир газар бүрэн хатсаны дараа ажлыг эхлүүлэх аж.


Улаанбаатар хотод энэ долоо хоногт 11.4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөөд байсан билээ. 

関連ニュース