СҮХБААТАР: Цагдаагийн байгууллагууд тусламжийн хонхтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-10 21:34:38

Баруун-Урт 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар энэхүү тусламжийн хонхыг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Энэ нь орон нутагтаа анхдагч бөгөөд жижиг мэт боловч зорилтот бүлгийн иргэдэд хамгийн шаардлагатай цаашлаад хүний эрхийг дээдэлсэн үйлчилгээ болсон гэж иргэд сайшаан хүлээж авч байна.


Өндөр настан, жирэмжсэн болон нялх хүүхэдтэй ээжүүд, тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй иргэд дотогш орохдоо хэн нэгнээс тусламж хүсэхийн тулд энэ хонхыг дарахад л хангалттай. Тэр даруй цагдаагийн байгууллагаас ажилтан гарч ирж тухайн иргэдэд тусламж үзүүлэх юм.




Ашиглахад хялбар, хугацаа алдахгүй, хариу үр дүн нь хурдан ирэх энэхүү тусламжийн хонхыг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн цагдаагийн газрууд үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

 

関連ニュース