СҮХБААТАР: Түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөн туслах цэг ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Тал, хээрийн түймрийн идэвхтэй саруудад түймрээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах цэгийг ажиллуулж эхэллээ.
Түймрийн эрсдэл хамгийн их нутаг болох Дарьганга сумын Шилийн богдын орчимд тус
цэгийг байгуулж, шуурхай бүлэг байршуулжээ. Мэргэжилтнүүд ойр хавийн айл, малчид, тээвэрчдэд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч, мөн тэдэнд туслах, хамтран ажиллах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.
Улсын
Онцгой комиссын болон аймгийн Засаг даргын албан
даалгаврын хэрэгжилтийг хангах
хүрээнд аймгийн
ОБГ-аас дээрх цэгийг байгуулсан байна.
Аравдугаар сарын эхний хагаст гэхэд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт нийт таван удаагийн хээрийн түймэр гараад байна.