Баянхонгорт номын их дэлгүүр нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн төвд өнгөрсөн амралтын өдөр Интерном дэлгүүр нээлтээ хийлээ.
Тус номын дэлгүүрийг "Ном эрдэм аян" ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш Ш.Чимгээ аймагтаа нээж байгаа ажээ. Интерном дэлгүүр Баянхонгор аймаг дахь анхны номын төрөлжсөн дэлгүүр болж байгаа юм байна.
"Баянхонгорчуудыг уншигч ард түмэн болгох алсын хараатай, иргэн бүрийг номын садан болгох эрхэм зорилготой "Ном -Эрдэм" аян эдүгэ 17 дахь жилдээ амжилттай явагдаж байна.
Аяныхаа хүрээнд уншигчдын оюуны эрэлт хэрэгцээг хангаж ном хүн хоёрг холбож, эрин цагийн хөгжилд түмэн олныг хүргэх зорилгоор "Интерном" номын их дэлгүүрийн салбарыг нутагтаа байгуулж нээлтээ хийж байна. Номын цагаан мор хэзээ ч баларшгүй" хэмээн Ш.Чимгээ нээлтийн үеэр хэлсэн.
Мөн хавчлага дарангуйлал үгүйсгэлийн хатуу замыг надтай хамт туулж ирсэн "Ном -Эрдэм аян" чамдаа би хайртай хэмээн онцолж байв.
Б.Мөнхзул