СҮХБААТАР: Цаг уурчид 100 жилийн ойгоо тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-15 19:24:40

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Цаг уурчид Монгол Улсад Ус цаг уурын байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Тус хамт олон түүхт ойгоо баярын хурлаар эхлүүлж, олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтнуудаа алдаршуулав.

 

Сүхбаатар аймагт анхны цаг уурын сүлжээ БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1935 оны гэрээний дагуу зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хүч хөрөнгөөр 1937 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэцагаан сумын төв Чоно голд Югзэр цаг уурын өртөө, 1938 оны 10 дугаар сарын 11-ний өдөр одоогийн Баяндэлгэр буюу хуучнаар Хонгор суманд ус цаг уурынБайшинтөртөөг байгуулж байжээ.

 

Өдгөө тус байгууллага 13 суманд цаг уурын өртөөтэй, нийт 50 орчим хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж, цаг агаарын үнэн бодит мэдээллээр иргэд, малчдаа хангаж байна.


 

Баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа оролцон баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэхийн мзэрэгцээ энэ хугацаанд цаг уурын байгууллагад ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүмүүсийг төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагнал, аймаг орон нутгийн шагналаар шагналаа.

 

Монгол Улсын Ардын засгийн газрын шийдвэрээр байгуулсан Судар бичгийн хүрээлэнгийн 1924 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор хүрээлэнгийн үндсэн бүтцэд огторгуйн одон гараг ба цаг уурыг шинжлэх салаа байгуулж улмаар Нийслэл хүрээ, Сонгины булан зэрэг газарт өртөө байгуулах болсноор өнөөгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбар үүсэж хөгжих үндэс тавигджээ.


関連ニュース