Баянхонгорт сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн хэмжээнд сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд элдэв зөрчил бага байгааг албаныхан мэдээлж байна.
Үдээс өмнө тус аймгийн Галуут сумд санал тоолох хар машин ажиллагаагүй болсон асуудал гарчээ. "Тус асуудалтай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооноос холбогдох мэргэжилтнүүд ирж байгаа. Уламжлалт маягаар саналыг тэмдэглүүлж хийж байгаад санал тоолох төхөөрөмжийг засварласны дараа юм уу шинэ төхөөрөмж угсарсны дараа тухай саналын хуудсуудыг уншуулж, сонгогчдын дүнг нэгтгэнэ" гэдгийг Сонгуулийн хорооныхон хэлэв.
Мөн хурууны хээ таних төхөөрөмж зарим газарт гацсан асуудал гарсныг хэвийн болгоод ажиллаж байгаа аж. Бусад газарт санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, сонгогчдын ирцэд нөлөөлөх хүчин зүйлгүй байгаа юм байна.
Б.Мөнхзул