Хэнтийд сонгогчдын ирц 49,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-19 18:31:41

Хэнтий аймгийн хэмжээнд сумын ИТХ-ын сонгуулийн сонгогчдын ирц 17 цагийн байдлаар 49,9  хувьтай байна.

Тус аймгийн Баян-Овоо сум хамгийн идэвхтэй буюу сонгогчдын 68,0 хувь нь саналаа өгөөд байгаа бол хамгийн бага ирцтэй нь Хэрлэн сум 38,9 хувьтай байна.

 Санал хураалтын явцад ямар нэг зөрчил дутагдал гарсан тухай мэдээлэл ирээгүй байна.

Хэнтий аймгийн хэмжээнд нийт 771 нэр дэвшигч өрсөлдөж байна. 

 Д.Одонтунгалаг

関連ニュース