ГОВЬ-АЛТАЙ: "Оны онцлох хүүхэд"-ийг шалгаруулах ёслол 32 дахь жилдээ боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны 12 дугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 32 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
2024 онд эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэл, сурлага, урлаг спорт, хүмүүнлэг, сайн үйлс зэрэг үндэсний болон олон улсын тэмцээн, уралдаанд амжилт гарган бусдыгаа манлайлан, үе тэнгийнхэн болон дүү нартаа үлгэр дуурайлал болсон сурагчдыг аймгийн “Оны онцлох хүүхэд”-ээр шалгаруулж алдаршуулав.
Оны онцлох хүүхдээр:
1. Техник сэтгэлгээ, шинэ санаа, санаачилга, бүтээлч байдал төрөлд Есөнбулаг сумын 1-р сургуулийн 10д ангийн сурагч Г.Гэрэлтуяа
2. Техник сэтгэлгээ, шинэ санаа, санаачилга, бүтээлч байдал төрөлд Есөнбулаг сумын 3-р сургуулийн 10а ангийн сурагч Ч.Шинэжаргал
3. Техник сэтгэлгээ, шинэ санаа, санаачилга, бүтээлч байдал төрөлд Есөнбулаг сумын 3-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Галбадрах
4. Сурлагын амжилтын төрөлд Есөнбулаг сумын 3-р сургуулийн 9в ангийн сурагч Т.Мөнхцэцэг
5. Биеийн тамир, спортын төрөлд “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Г.Маргад-Эрдэнэ
6. Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч төрөлд “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч С.Сүхболд
7. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс төрөлд Есөнбулаг сумын 1-р сургуулийн 12д ангийн сурагч Б.Алтанзаяа
8. Урлаг, уран бүтээлийн төрөлд Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7б ангийн сурагч А.Санчирмаа
9. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Д.Уртнасан
10. Хүүхдийн оролцоо, өөрөө удидлагын байгууллагын төрөлд Дэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Т.Гантуяа
11. Оюуны спортын төрөлд Есөнбулаг сумын 3-р сургуулийн 1а ангийн сурагч Б.Буянхишиг
11. Багийн амжилтын төрөлд Говь-Алтай аймгийн хүүхдийн зөвлөл шалгарав.