ӨМНӨГОВЬ: Орон нутагт дутагдалтай эрчим хүчний чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат эрчим хүчний салбарын төлөөллүүдтэй нэгдүгээр сарын 22-ны өдөр уулзлаа.
Өмнөговь аймгийг эрчим хүчээр ханган нийлүүлж байгаа төр, хувийн хэвшлийн 20
гаруй байгууллагын албан хаагч, удирдлагууд болон инженерүүдийн холбооны
төлөөллүүдийг хүлээн авч уулзсан юм.
Уулзалтаар
эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх
арга замын талаар мэргэжлийн хүмүүсийн саналыг авч харилцан ярилцлаа.
Өмнөговь
аймгийн Засаг дарга эрчим хүчний чиглэлээр Засгийн газартай хийсэн гэрээний чиг
үүргийг алба хаагч нар танилцуулж, холбогдох үүрэг чиглэл өгчээ.
Орон нутагт дутагдалтай байдаг эрчим хүчний чиглэлийн мэргэжилтнүүдийг Өмнөговь аймагтаа “Коосэн” технологийн коллеж, ШУТИС-ын харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуульд бэлтгэж энэ онд 15 дулааны инженер төгсөх бол цахилгааны инженерээр 83 мэргэжилтэн бэлтгэгдэж байгаа нь дэвшилттэй ажил болж байгааг онцлон хэллээ.