ӨМНӨГОВЬ: “Гэрэлт-Ирээдүй-2” хамтлаг олон улсын наадмаас алт, мөнгөн медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хүүхдийн ордны “Гэрэлт-ирээдүй-2” бүжгийн хамтлаг “Агуу их цайны зам -Хll" наадамд оролцож тэргүүллээ.
Тодруулбал,
жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Агуу их цайны зам-Хll" наадмыг ОХУ-ын Сибирийн Усолье
хотноо нэгдүгээр сарын 19-ний өдөр
зохион байгуулжээ.
Тус урлагийн их наадамд ОХУ, БНХАУ, Монгол улсаас 1200 гаруй хүүхэд оролцсон бөгөөд Улаан-Үд-Байкальск, Эрхүү хот-Ангарск хотуудаар өртөөчлөн зохион байгуулснаараа онцлог үйл ажиллагаа болжээ.
"Агуу их цайны зам-Хll" олон улсын хүүхдийн наадамд Өмнөговь аймгийн хүүхдийн ордны
“Гэрэлт- Ирээдүй-2” хамтлаг “Орчин үеийн бүжгийн” төрөлд алтан медаль, цомын
эзэн “Үндэсний бүжгийн төрөлд” мөнгөн медалийг тус тус хүртжээ.
Өмнөговь аймгийн хүүхдийн ордон 16 төрлийн дугуйланг тогтмол хичээллүүлж, 2024 онд давхардсан тоогоор 700 гаруй хүүхдийг хамруулж, “Цөмөөч ханхүү ба хулганы хаан” сонгодог жүжиг, “Нар мишээсэн алтанхан говь мину” тоглолт, “Алтан ураг өршөө” хүүхдийн хөгжимт жүжиг зэрэг тайзны томоохон бүтээлүүдийг бэлтгэн орон нутагтаа төдийгүй Улаанбаатар хотод тоглолт хийсэн билээ.
Харин 2025 онд 300 гаруй хүүхдэд хүрч урлагийн боловсрол олгохоор
төлөвлөжээ.