Хүүхдийн номын баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-23 23:31:10

Архангай аймгийн  Цэцэрлэг хотноо Нутгийн захиргааны ордны их танхимд энэ сарын 22-ны өдөр  ЕБС-ийн сурагчид “Номын баяр” –аа тэмдэглэлээ.

 

Номын баяраар охид, хөвгүүд монголын хүүхдийн зохиолын баатруудын дүрийг театрчилсан тоглолтоор амилууллаа. Архангай аймгийн Хотонд сумын төвийн сургуулиас И.Бүжмаа, Т.Амарзаяа багшаар ахлуулсан сурагчид С.Бараанасангийн “Хэрвээ би бороосон бол”, “Шүжиг чачиг”- шүлгээр Төвшрүүлэх сумын ЕБС-ийн 2б ангийн Ё.Оюун багштай багачуул Ж.Дашдондогийн “Тэмээн зураг”-хошин өгүүллэгээр театрчилсан тоглолт үзүүлэхээр ирсэн байна.

Номын баярт ялангуяа хөдөө сумдын охид хөвгүүд ач холбогдол өгч, маш их цаг зав, зардал гаргаж хариуцлагатай оролцжээ.

Архангай аймгийн төв номын сангаас санаачлан зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд хүүхдийн зохиолч Ж.Дашдондог урилгаар оролцож, багачуудын мангайг тэнийлгэв.

Л.Булган

 

関連ニュース