MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

АРХАНГАЙ: Бүсийн эдийн засгийн эргэлтийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-14 10:06:09

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-ний төслийг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталсан.  

 

Төслийг Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Архангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт суурилан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль, Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны А/26 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу боловсруулжээ.

 

Архангай аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засаг, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн 4 бодлогын хүрээнд 38 төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн, 53 хөтөлбөрийн үр дүнг тодорхойлж, үр дүнд хүрэх 131 үндсэн үйл ажиллагаа, төсөл арга хэмжээг нэгтгэн төлөвлөсөн байна.


Тухайлбал, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд үндсэн хоёр заалт буюу хүрээлэн буй орчны болон хүнсний, барилгын материалын, мал эмнэлгийн лабораториудын хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах,  сумын төвүүд болон түүх соёлын дурсгалт газар, амралтын газруудыг хатуу хучилттай авто замаар холбож, бүсийн хөгжлийн төвүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжинэ гэсэн заалтын хүрээнд таван зорилт, арга хэмжээг тусгажээ. Энэ хүрээнд Мянганы зам-Өгийнуур чиглэл, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Өндөр-Улаан сумын Донгой багаас Чулуут сум хүртэлх нийт 107.3 км замыг барьж, Хануйн гүүр-Эрдэнэмандал чиглэлийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төсвийг гаргаж дуусгах зэрэг ажил багтжээ. 

関連ニュース