Тосонцэнгэл сумын сургууль О.Лувсанжамбаагийн нэрэмжит боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургууль Осорын Лувсанжамбаа агсаны нэрэмжит боллоо.
Газар шороо, эх нутаг эрх чөлөөнийхөө төлөө халуун амь бүлээн цусаа урсгаж өнөөгийн амгалан нийгмийг өвлүүлэн үлдээхэд гар бие оролцож явсан Хөвсгөл Аймгийн Тосонцэнгэл сумын уугуул 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1921 оны Ардын Хувьсгалын партизан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Осорын Лувсанжамбаа агсны эр зориг нэр алдрыг нь хойч үед нь дурсан мөнхжүүлж ирээдүй залуу үеийг эх орон ч сэтгэлгээтэй болгох зорилгоор Тосонцэнгэл сумын сургуулийг Лувсанжамбаагийн нэрэмжит болгож сургуулийн өмнөх талбайд түүний гэгээн дүрийг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв.
Б.Гантуяа
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                     
                    
コメント