Сүхбаатар аймгийн 2 хэсгийн хороонд дахин санал хураалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-25 18:13:11

Сумын ИТХ-ын ээлжит сонгууль Сүхбаатар аймагт амжилттай болж өндөрлөсөн. Нийт сонгогчдын 73,34 хувь нь сонгуульдаа оролцсон байна. Харин аймгийн ИТХ-ын дахин сонгууль явагдсан Дарьганга сумын 968-р хэсэг, Түвшинширээ сумын 991-р хэсгүүдэд саналын тоо тэнцсэн учраас энэ сарын 29-ний өдөр дахин санал хураалт явуулахаар болжээ.

Харин одоо уншигч та бүхэндээ Сүхбаатар аймгийн сумдад өрсөлдөгч намууд хэд хэдэн суудал авсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Баруун-Урт МАН-3 АН-28, Асгат МАН-6 АН-9, Баяндэлгэр МАН-14 АН-7, Дарьганга МАН-4 АН-16, Мөнххаан МАН-4 АН-17, Наран МАН-7 АН-8, Онгон МАН-10 АН-11, Сүхбаатар МАН-11 АН-10, Түвшинширээ МАН-18 АН-2, Түмэнцогт МАН-8 АН-13, Уулбаян МАН-6 АН-15, Халзан МАН-8 АН-7, Эрдэнэцагаан МАН-23 АН-4 суудлыг тус тус аваад байна.

Т. Одончимэг

関連ニュース