Европын орнууд батлан хамгаалахын зардлаа эрс нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ, 2025 оны гуравдугаар сарын 7 /VOA/. Европын Холбооны /ЕХ/ орнуудын удирдагчид Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын явцад батлан хамгаалах салбарын зардлыг эрс нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас "батлан хамгаалахын асуудлаар цаашид өөрсдийн хүчинд найдах хэрэгтэй" гэсэн сануулга дохиог өгсний дараа энэ шийдвэрийг гаргасан байна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр мөн ЕХ-ны орнуудад зориулж 150 тэрбум еврогийн зээлийн сан байгуулах тухай Европын Комиссын саналыг баталжээ. Энэ сан нь агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах систем, их буу, сум, нисгэгчгүй онгоц, нисгэгчгүй нисэх онгоцны довтолгооноос хамгаалах систем худалдаж авах зэрэг хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх юм.
Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен “ReArm Europe” төлөвлөгөөг энэ долоо хоногийн эхээр танилцуулсан юм. Төлөвлөгөөнд тусгаснаар ЕХ-ны орнууд батлан хамгаалах үүргийг өөртөө хүлээсний сацуу Украиныг цаашид дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.